NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Минносато Тимбэрволвис талбайдаа Детройт Пистонс багтай энэ улирлын сүүлийн буюу хоёр дахь тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолт Детройт талбайдаа хожоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолт их ширүүн уур амьсгалтай болж тоглолтын хоёрдугаар үед зодоон болсны улмаас таван тоглогч, хоёр дасгалжуулагч хөөгдөв. Улмаар Тимбэрволвис 104-123 харьцаагаар улирлын 43 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 7-р байрт дэвшлээ.
Харин Пистонс 42 хожил, 33 хожигдолтой болж дорнод бүсийн тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод Энтони Эдвардс 25 оноо, 6 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жульс Рендл 26 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Майк Конли 17 оноо, Рүди Гобер 19 оноо, 25 самбараас бөмбөг авсан байна. Эсрэг багаас Малик Бийсли 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Тим Хардвэй Жуниор 20 оноог авсан байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Портлэнд Трэйл Блэйзэрс 93-110 Нью-Иорк Никс
Атланта Хокс 145-124 Милоуки Багс
Детройт Пистонс 104-123 Минносато Тимбэрволвис
Шарлот Хорнетс 94-98 Нью-Орлэйн Паликанс
Голдэн Стэйт Уорриорс 148-106 Сан Антонио Спөрс
Торонто Репторс 127-109 Филадельфи 76
Хьюстон Рокетс 148-109 Финикс Санс