NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Эхний тоглолт Детройт Пистонс талбайдаа дорнод бүсийн тэргүүн баг Клевлэнд Кавальерстай тоглож 122-133 харьцаагаар Пистонс хожлоо. Энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох байсан бөгөөд өмнөх гуравт нь Кавальерс хожоод байсан юм.
Улмаар Детротйс улирлыг 42 хожил, 32 хожигдолтой болж дорнод бүсийн тавдугаар байраа хадгалж байгаа бол Кавальерс 59 хожил, 15 хожигдолтой болсон ч дорнод бүсийн тэргүүн баг хэвээр байна.
Тус тоглолтод Кэйд Каннахэм болон Тобиас Харрис нар тоглоогүй бөгөөд Тим Хардвэй Жуниор 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Малик Бийсли 19 оноо, Асар Томпсон 18 оноо, 10 самбар, 2 таслалт, 4 хаалт, Деннис Шройдер 17 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, Жэйлин Дүрэн 16 оноо, 13 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Донован Митчел 38 оноогоор багаа тэргүүлсэн бол Дариус Гарланд 21 оноог авч бусад нь тааруухан тоглолтыг үзүүлжээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Клевлэнд Кавальерс 122-133 Детройт Пистонс
Лос Анжелес Клипперс 132-100 Брүүклин Нетс
Шарлот Хорнетс 97-108 Торонто Репторс
Нью-Иорк Никс 116-107 Милоуки Багс
Финикс Санс 109-124 Минносато Тимбэрволвис
Голдэн Стэйт Уорриорс 111-95 Нью-Орлэйн Паликанс
Юта Жазз 93-129 Денвер Наггетс