Эрэгтэй баг маргааш хасагдах шатанд Австралийн багтай учраа таарлаа

Эрэгтэй баг маргааш хасагдах шатанд Австралийн багтай учраа таарлаа

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд оролцож байна.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо эзэн орны Сингапурын багтай хийж 22-10 харьцаагаар хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо Хонг Конгийн багтай хийж 22-8 харьцаагаар хожиж А хэсгийг тэргүүлж шигшээ шатанд шалгарлаа.

Улмаар шөвгийн наймын хасагдах шатны тоглолтод дөрвөн удаагийн аварга жилийн аварга баг Австралийн багтай таарч тоглохоор болсон бөгөөд тус тоглолт маргааш буюу гуравдугаар сарын 30-ны 14:20 цагт тоглоно.

Манай багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ