Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон. Үүнээс хойш үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа бөгөөд тус станцын II блок болох мөн 150 МВт хүчин чадалтай станцыг 2025 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.
Эхний блок 150 МВт станцын үйл ажиллагааны талаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц хариуцсан захирал Э.Амармэндээс тодрууллаа. Тэрбээр “Бөөрөлжүүтийн станц Диспетчерийн үндэсний төвийн горим захиалгын дагуу эрчим хүчийг 100 хувь нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 130 МВт орчим чадлыг нийлүүлж байгаа бөгөөд сүүлийн байдлаар хоёрдугаар сарын нийт захиалгыг 100 хувь биелүүлсэн. Мөн хэрэгцээ гарвал чадлыг нэмэгдүүлэх ч боломжтой” гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.