Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан болж байна.
Өнөөдөр /2025.03.08/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай буюу тендерийн хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулгыг хийлээ.
Манай өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа худалдан авах ажиллагааны хуулиар том төслүүд хэрэгжүүлж, олон улсын топ түвшний “тоглогчдыг” оролцуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байдаг. Төлбөрийг ямар валютаар хийх, маргааныг хаана шийдвэрлэх зэргээс авхуулаад маш олон саад тотгор бий. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч тэр татвар, нийгмийн даатгалтай холбоотой өр ширний асуудлууд тээг болох нь бий. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, танилцууллаа.
Мөн нийслэлийн гэр хороололд байгаа айл өрхүүдэд хийн түлшний үнийн хөнгөлөлт олгох журмын төслийн танилцуулга зэргийг хэлэлцэж байна.