“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна

“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна

Нүүдэлчдийн ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн. Монгол Улс энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.

Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 22 бүргэдчин оролцож байгаа бол Казахстан болон Киргизстан улсаас анх удаа мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчийн хамт хүрэлцэн ирж, хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.

“Бүргэдийн баяр-2025” наадамд хүрэлцэн ирж

  • Монгол анч тайга нохойны үзүүлбэр
  • Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
  • “Бүргэдээр ан бариулах тэмцээн"
  • Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
  • Казак үндэсний тоглоом
  • Kөкбар-тулам булаалдах,
  • Газраас зоос шүүрэх тэмцээнийг үзэж сонирхохыг урьж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ