Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын дөрвөн бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна. Хамгийн хөнгөн жин 50 кг-д Б.Мөнхнар дагах барилдаанд Шри-Ланкагийн Хева Педигег даралтаар цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
Түүний өрсөлдөгч нь залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичева байх юм. 55 кг-д Б.Отгонтуяа эхний хоёр барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан ч их шөвөгт БНХАУ-ын Ли Юү Хуанд 10:0-ээр дийлдлээ. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдахаар болоод байна.
Түүнчлэн 59 кг-д Т.Алтжин хагас шигшээд Японы Сакура Онишид 10:0-ээр, 68 кг-д Э.Дэлгэрмаа “Парис-2024” олимпын 5-р байрын шагналт, олимпын эрх олгох тэмцээний аварга БНАСАУ-ын Пак Сол Гум-д 8:2-оор хожигдсоноор хүрлийн төлөө өрсөлдөхөөр болсон юм. Т.Алтжингийн өрсөлдөгч нь Энэтхэгийн М.Мускан, Э.Дэлгэрмаагийн өрсөлдөгч нь Кыргызстаны Гульнар Таштанбекова нар байх болно.
Медалийн барилдаанууд 23:00 цагаас эхэлнэ. Бөхчүүддээ амжилт хүсье!