“FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн

“FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Сингапур улсыг зорьлоо.

Тус тэмцээнд манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд оролцож байгаа бол Монгол Улсын эрэгтэй шигшээ багт А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ.

Манай шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-нд хийнэ.

Тэгвэл Монгол Улсын эмэгтэй шигшээ багт О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нар багтжээ.

Манай шигшээ баг тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-нд хийнэ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ