Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийн ордыг М-Си-Эс группийн охин компани болох “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Улмаар ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж, эхний байдлаар санал дүгнэлтээ өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Засгийн газарт танилцуулсан билээ. Тэрхүү санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал хүлээгдэж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзсэн. Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль болон тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэжээ. Түүнчлэн энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Таван толгой орд газар, тэр дундаа “Энержи Ресурс” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судална, эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаа худаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна” гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
Засгийн газар хэлэлцээд Ухаа худагтай холбоо санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэвч одоог хүртэл УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Ухаа худагтай холбоотой асуудал орж ирээгүй байна. Уг нь “Ухаа худагтай холбоотой асуудал УИХ-аар орж ирвэл өөрийн итгэл үнэмшлээр ард түмэнд ашигтай байдлаар шийднэ” гэх байр суурийг олон гишүүн илэрхийлээд байна. Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 58 (7555)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.