Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явцтай холбогдуулан Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор ямар нэг зөрчил гарсан эсэх талаар мэдээллийг танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа, болж өнгөрсөн үйл явдлын талаар танилцуулга хийсэн. Шаардлагатай тохиолдолд байнгын хороо бүлгүүдэд мэдээлэл өгөх гэх шийдвэр гаргасан.
Эдгээр шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Энэ гэнэт бий болсон үйл ажиллагаа биш. Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэр дунд буруу ташаа мэдээлэл өгсөн бол энэ нь эрүүгийн хариуцлагад татагддаг зүйл заалттай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар ч албан ёсны баривчилгаа явагдаагүй. Харин техник хэрэгсэлд нь үзлэг хийсэн түүнийг баримтжуулсан үйл ажиллагаанууд явагдсан байна. Прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан зүйл байхгүй. Ингэж баривчилсан тохиолдолд маш хүнд ялтай гэмт хэрэг болдог. Тал талын байр суурийг сонсоосой гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага өргөдөл гомдлыг шалгах үүрэгтэй. Хуульд заасан ажил үүргээ биелүүлснийх нь төлөө буруутгаж болохгүй. Буруутгал нь хэрвээ улс төрийн буруутгал байх ёстой бол ажлаа хийж байгаа албан хаагчид бус би улс төрийн албан тушаалтны хувьд буруутан нь болох ёстой.
Бидний авсан мэдээллээр 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын хэрэг байна. Нийтдээ зургаан дансаар гүйлгээ хийсэн гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл заалтаар шалгагдаж байгаа хүн эдгээр иргэдийн дунд байгаа юм билээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хувь хүний нууцад халдсан болох гээд байна" гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.