The Huns Esports баг BLAST-ын эхний тоглолтоо Оросын Team Spirit багтай хийнэ

The Huns Esports баг BLAST-ын эхний тоглолтоо Оросын Team Spirit багтай хийнэ

Дэлхийн шилдэг 16 баг оролцдог электрон тоглоомын CS2-ын 400,000 ам.долларын (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-д эхэлнэ.

Тус тэмцээнд Монголын "The MongolZ" дэлхийн чансаагаар шууд уригдсан бол Азийн сонгон шалгаруулалтаас Монголын ATOX баг оролцох ёстой байсан ч Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагаас оролцох боломжгүй болсноор дэд байр эзэлсэн Huns оролцохоор болсон билээ.

Улмаар The Huns Esports тэмцээний А хэсэгт багтсан ба эхний тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгч Оросын "Team Spirit" багтай өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний 19:00 цагаас хийнэ.

Харин шууд урилгаар тоглохоор болсон "The MongolZ" баг B хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хойд Америкийн "M80" багтай нөгөөдөр буюу гуравдугаар сарын 21-ий 00:00 цагаас хийнэ.

Финалаас бусад бүх тоглолт Bo3 журмаар болох ба хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ