“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн сүүлийн чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хийх Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зарлалаа. Тодруулбал, энэ сарын 20-ны пүрэв гарагт Гуам улсад 17:30 цагт Гуамын шигшээ багийн эсрэг тоглох бол 23-ны ням гарагт Улаанбаатар хотноо 13:00 цагт Японы шигшээ багийн эсрэг тоглоно. Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Мо нголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм.
Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дараах тамирчид дуудагджээ. Тодруулбал,
Ташрамд дурдахад, Саудын Арабын Жедда хотод наймдугаар сарын 5-нд эхлэх ААШТ-д одоогийн байдлаар Саудын Араб, Австрали, Япон, Филиппин, Шинэ Зеаланд, Ливан, Йордан гэсэн долоон баг өрсөлдөх эрхээ аваад байна.