Лос Анжелесын хоёр багийн тоглолтод Лейкэрс ялалт байгууллаа

Лос Анжелесын хоёр багийн тоглолтод Лейкэрс ялалт байгууллаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес хоёр баг хоорондоо Клипперсын шинэ ордонд хоёр дахь удаагаа тоглолоо. Өмнөх тоглолт Клипперс бутниргэж хожсон бол энэ удаагийн тоглолтод Лейкэрс тоглолтын эхлэлийг гайхалтай хийж эхний үед 45 оноог авч эсрэг багтаа 29 оноог алдсан бөгөөд үлдсэн үед тэргүүллээ алдалгүй явсаар 122-97 харьцаагаар Лейкэрс хожлоо.

Улмаар Лейкэрс 29 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн тавдугаар байраа баталгаажуулсан бол Клипперс 28 хожи, 22 хожигдолтойгоор тэдний араас буюу зургадугаар байрт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 26 оноо, 8 самбар, 9 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс 20 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, Руй Хачимура 20 оноо, сэлгээнээс Далтон Кнект 14 оноог авсан байна. Эсрэг багаас Норман Пауэл 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Дэррик Жонс Жуниор 17 оноо, Кавай Леонард 11 оноо, Жеймс Харден 7 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 116-118 Филадельфи 76
Бостон Селтикс 112
-105 Клевлэнд Кавальерс
Хьюстон Рокетс 97-99 Брүүклин Нетс
Нью-Иорк Никс 121
-115 Торонто Репторс
Миами Хит 124-133 Чикаго Буллс
Лос Анжелес Лейкэрс 122
-97 Лос Анжелес Клипперс
Индиана Пэйсэрс 89-112 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ