"Торгоны зам" мөрийтэй тоглоомын клубын удирдлага гэж өөрийгөө танилцуулсан, иргэн А.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, "Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван: -Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн жилд мөрийтэй тоглоомтой холбоотой 1360 хэргийг бүртгэж шалгалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 365-д нь эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргийн 299 нь шүүхээр шийдэгдээд байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг гадаад улсаас зохион байгуулагддаг болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-"гийн бүлэглэл гэсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл бий. Энэ бүлэглэлийг "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авч ирсэн. Мөн 28 хүний бүрэлдэхүүнтэй иргэн Г-гийн бүлэглэл гэж бий. Энэхүү бүлэглэлийг шалгаж хоёр этгээдийг нь саатуулсан. Мөн иргэн Б-гийн бүлэглэл гэж бий. Энэ бүлэглэл нь өчиигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлангийн оролцсон 18 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл. Уг бүлэглэл нь гадаад улсаас ажиллаж байгаа гэдэг нь өчигдөр хийсэн мэдээллээс нь тодорхой болж байх шиг байна. Өчигдөр мэдээлэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос "Торгоны зам" нэртэй мөрийн тоглоом зохион байгуулагчдын таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын 11 иргэний 20 дансыг битүүмжилсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон. Нэг хүн нь иргэн Б. 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан энэ хүн саатуулагдан шалгагдаж байгаа.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул: -Иргэн А.Баяржавхлан цагдаагийн албан хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн. Иргэн А.Баяржавхлан харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглан цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Хууль бус гэмт хэрэг хийсэн албан хаагчидтай цагдаагийн байгууллага эвлэрэхгүй.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.