Жүдо бөхийн 2025 оны дөрөв дэх их дуулга "Tbilisi Grand Slam 2025" Гүрж улсад өчигдөр /2025.03.21/ эхэллээ.
Тэмцээний эхний өдөр хөнгөн таван жингийн барилдаан болж Монголын 9 бөх барилдсанаас эмэгтэй -48 кг жинд Ганбаатарын Наранцэцэг алтан медаль авлаа.
Манай бөх D хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт БНСУ-ын Мио Хухыг хоёр базари үнэлгээгээр цэвэр, хэсгийн аваргын төлөө Испанийн Лаура Мартинез Абеленда цэвэр, мөнгөн медалийн төлөө Францын Ширин Буклиг торгуулиар цэвэр ялжээ. Улмаар алтан медалийн төлөө Испанийн Эва Перез Солерыг хоёр базари үнэлгээ авч цэвэр ялж энэ оны анхны медаль, их дуулгын хоёр дахь алт, их дуулгын найм дахь медалиа зүүсэн байна.
Өнгөрсөн шөнө эрэгтэй -60 кг жинд Энхтайваны Ариунболд хүрэл медалийн төлөө Нидерландын Эмиэл Жарингд ялагдаж 5-р байр, -57 кг жинд Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медалийн төлөө Сербийн Мариса Перишичэд ялагдаж мөн 5-р байр эзэлсэн. Харин -52 кг жинд Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ дагах барилдаанд Унгарын Река Папд ялагдаж 7-р байр эзлэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.