Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-тай хамтран Халдварт бус өвчин/зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МонПЭН санаачилгын үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг НЭМҮТ, АШУҮИС-тай хамтран зохион байгуулж байна.
Сургалтыг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр нээж, үг хэллээ. Тэрбээр сүүлийн 20 гаруй жил хүн амын дунд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин зонхилон тохиолдож байгаа нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг дурдаад нийт нас баралтын 86 хувийг халдварт бус өвчин эзэлж, 30-70 насныхан халдварт бус өвчнөөр нас барах магадлал 35 хувь байгаа нь дэлхийн дунджаас 17 хувь, бүсийн дунджаас 19 хувиар өндөр байгаа юм. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, оношилгоо, эмчилгээ, хяналтаа сайжруулах шаардлагатайг харуулж байна хэмээн онцоллоо.
ДЭМБ-аас халдварт бус өвчний эрсдлийг бууруулахад эрүүл мэндийн анхан шатны нэгжийн үүрэг нэн чухал болохыг онцолж, чадавхыг нь бэхжүүлэхийг зөвлөдөг. Тиймээс манай улс АШЭМБ-д ДЭМБ-аас гаргасан PEN/HEARTS багцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна. Уг санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр манай улсын халдварт бус өвчний эрсдэл буурч, өвчлөлийг хянаж, хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм.
Эрүүл мэндийн яам “МОНПЭН загвар төсөл”-ийг 2019 онд хэрэгжүүлж, санаачилга болон өргөжсөөр өдгөө 14 аймаг, 3 дүүрэгт хэрэгжиж байна. 2019 оны загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1.4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурчээ. Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.
Тиймээс “МОНПЭН санаачилга”-ыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр оны өмнө нийслэлийн 6 дүүргийн 112 өрх, тосгоны эрүүл мэндийн төвд, ирэх 2025 онд 7 аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төвд нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэхдээ өмнө нь АШЭМБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дахин чадавхжуулах ажлыг зохион байгуулж, дэмжлэгт хяналт хийх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, цахим бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх ажлуудыг шат дараагаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.